Хуурай халаалттай цахилгаан тогоо
Олон үйлдэлт “ХУУРАЙ ХАЛАЛТТАЙ 1-Р ХООЛНЫ” тогоо нь хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтаар шөлтэй хоол хийх, ус буцалгах, мах, ногоо, цай чанах, шөл гаргах зэрэг шингэн чанартай наалдац багатай бүтээгдэхүүнийг чанаж, болгох зориулалтаар ашиглана. Олон үйлдлийн тогоог хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний Чиглэл ХХК-ийн үйлдвэрт үйлдвэрлэсэн ба хамгаалах хэрэгсэл нь тус компанийн лабораторид туршигдан баталгаажсан болно. Тогоо нь эрүүл ахуйн шаардлага хангасан 304 загварын цэвэр гангаар хийгдсэн.
Анхаарах зүйлс
Бүтээгдэхүүн боловсруулах тогооны ероолд байрлах халаагч тень халснаар ус буцалж улмаар үүссэн дулааныг тогооны саваар дамжуулах зарчмаар бүтээгдхүүн боловсруулна. Хоол боловсруулах тогооны гадна талаар шилэн хөвөнтэй тугалган цаасаар ороосон нь бүтээгдэхүүн боловсруулахад дулаан алдагдлыг багасгаж цаг хугацаа, цахилгаан хэмнэх сайн талтай. Удирдах самбарт буцлах хэмийг тохируулах. Мөн тогоог ашиглахдаа ямар бүтээгдхүүнийг хэдэн хэмд чанаж боловсруулахаа сонгож болно. Технологийн горимын дагуу бэлтгээд тохирох дулааныг сонгож тохируулснаар тогоо хэвийн ажиллана.
Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Ус, сүү, айраг, жимс жимсгэнэ хадгалах, тээвэрлэх зориулалтын зэвэрдэггүй ган сав
2-р хоолны “УНЗ-Я-40”, “УНЗ-Я-80” загварын тогоо нь бүх төрлийн хуурай хоол болон мах, ногоо хуурах , хуушуур шарах, боов боорцог хайрж болгох зориулалттай тоног төхөөрөмж юм. Хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай ОХУ-д захиалгаар цутгуулж хийгдсэн СЧ-20 маркын саарал ширмэн тогоотой учир хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан хайруулын ширмэн тогоо юм. Евро Азийн эдийн засгийн декларация, Стандарт хэмжил зүйн газрын үндэсний тохирлын гэрчилгээ, олон улсын ISO 9001:2015 стандартуудаар баталгаажсан бүтээгдэхүүн юм. Энэхүү тогоог ажил мэргэжлийн олон жилийн дадлага туршлага, мэдлэг боловсролдоо тулгуурлан зохион бүтээж, ЧИГЛЭЛ ХХК-д үйлдвэрлэв