Нийтийн хоол , ресторан, кэмп, ажилчдын цайны газар хэрэглэхэд тохиромжтой.
Шугаман лангуу нь 1-р хоол халуун байлгагч, 2-р хоол халуун байлгагч, зууш хөргүүр, халбага сэрээний тавиуртэй бэлтгэлийн ширээ гэсэн 4-н хэсгээс бүрдэнэ. 1,2-р хоол халуун байлгагч урд талдаа нэмэлт тавцантай. Хоол халуун байлгагч : 2-р хоол, будаа, мах ногоо гэх мэт бүх төрлийн халуун байлгах шаардлагатай хоолыг зориулалтын стандарт саванд хийж халуун температурт байлгах зориулалттай төхөөрөмж юм. Шөл цай халуун байлгагч : Их хэмжээний шөлтэй хоол, цайг кострульттай нь тавьж халуун байлгадаг төхөөрөмж юм . Зууш хөргүүр : Хөргүүр нь зууш салат, хөнгөн хоолыг сэрүүн байлгах төхөөрөмж юм. Олон төрлийн салад зуушыг ангилан хийж болох савтай. Бэлтгэлийн ширээ : Ширээн дээр халбага сэрээг хийж болох нэмэлт тавцан суурилуулсан, доороо аяга таваг, сав суулга тавих нэмэлт тавцантай. Хэрэглэгчидэд өргөн сонголттойгоор нэг доороос, нэг урсгалаар хоолоор үйлчлэх, хөдөлмөрийн бүтэээмж хөнгөвчилсэн, эмх цэгцтэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэх давуу талтай бүтээгдэхүүн юм. Шугаман лангуу нь хүнсний зориулалтын зэвэрдэггүй нерж ган төмрөөр хийгдсэн болно
Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Ус, сүү, айраг, жимс жимсгэнэ хадгалах, тээвэрлэх зориулалтын зэвэрдэггүй ган сав
2-р хоолны “УНЗ-Я-40”, “УНЗ-Я-80” загварын тогоо нь бүх төрлийн хуурай хоол болон мах, ногоо хуурах , хуушуур шарах, боов боорцог хайрж болгох зориулалттай тоног төхөөрөмж юм. Хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай ОХУ-д захиалгаар цутгуулж хийгдсэн СЧ-20 маркын саарал ширмэн тогоотой учир хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан хайруулын ширмэн тогоо юм. Евро Азийн эдийн засгийн декларация, Стандарт хэмжил зүйн газрын үндэсний тохирлын гэрчилгээ, олон улсын ISO 9001:2015 стандартуудаар баталгаажсан бүтээгдэхүүн юм. Энэхүү тогоог ажил мэргэжлийн олон жилийн дадлага туршлага, мэдлэг боловсролдоо тулгуурлан зохион бүтээж, ЧИГЛЭЛ ХХК-д үйлдвэрлэв