Олон үйлдэлт “НМЗ-Я” тогоо нь хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалтаар шөлтэй хоол хийх, ус буцалгах, мах, ногоо, цай, жимс жимсгэнэ чанах, шөл гаргах, сүү ариутгах, хөргөх, тараг бүрэх зэрэг олон зориулалтаар ашиглана. Тогоо нь 304 маркийн сайн чанарын зэвэрдэггүй гангаар хийгдсэн тул зөөвөрлөхөд хөнгөн, бат бөх, бүтээгдэхүүн боловсруулахад хүний эрүүл мэндэд хоргүй, гаднах гадаргуу нь 201 маркын зэвэрдэггүй гангаар хийгдсэн.
Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Ус, сүү, айраг, жимс жимсгэнэ хадгалах, тээвэрлэх зориулалтын зэвэрдэггүй ган сав
2-р хоолны “УНЗ-Я-40”, “УНЗ-Я-80” загварын тогоо нь бүх төрлийн хуурай хоол болон мах, ногоо хуурах , хуушуур шарах, боов боорцог хайрж болгох зориулалттай тоног төхөөрөмж юм. Хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай ОХУ-д захиалгаар цутгуулж хийгдсэн СЧ-20 маркын саарал ширмэн тогоотой учир хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан хайруулын ширмэн тогоо юм. Евро Азийн эдийн засгийн декларация, Стандарт хэмжил зүйн газрын үндэсний тохирлын гэрчилгээ, олон улсын ISO 9001:2015 стандартуудаар баталгаажсан бүтээгдэхүүн юм. Энэхүү тогоог ажил мэргэжлийн олон жилийн дадлага туршлага, мэдлэг боловсролдоо тулгуурлан зохион бүтээж, ЧИГЛЭЛ ХХК-д үйлдвэрлэв