ШШЦЗ-2Ш, ШШЦЗ-4Ш, ШШЦЗ-6Ш загварын цахилгаан зуухны ширэм нь дээр хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын саванд хийж боловсруулах, шарах шүүгээнд талх, нарийн боов, 2-р хоолийг температурын тохируулгын дагуу боловсруулна. Шарах шүүгээтэй цахилгаан зуух нь 2 төрлийн үйлдэлийг зэрэг хийх давуу талтай. ОХУ-д тусгай захиалгаар цутгагдсан хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг хангасан ширмэн тавцантай бөгөөд сав голохгүй тул та хүссэн тогоондоо бүтээгдэхүүнээ боловсруулах боломжтой. Евро Азийн эдийн засгийн холбоо, Монгол улсын тохиролын гэрчилгээ, олон улсын ISO 9001:2015 стандартуудаар баталгаажсан бүтээгдэхүүн юм
Анхаарах зүйлс
Автомат унтраалгыг зуухнаас зайдуу байрлуулах.
Энэ нь болзошгүй аюулаас сэргийлнэ.
Төхөөрөмжийг шинээр авсан тохиолдолд 2-3 цаг бүрэн чадлаар нь ажиллуулах энэ ажиллах горимыг хэвшүүлж буй хэрэг юм.
Цахилгаан зуух болон пийшинг зориулалтаас өөрөөр ашиглахыг хориглоно. Үргэлж хяналтан дор ажиллуулах.
Хэрэглэж дуусмагц унтрааж цахилгаанаас салгаж байх. Ширэм нь удаан хөрдөг тул анхаарах.
Цахилгаан ширмийг хэт халуун үед дэвэргэж асгах нь ширэм хагарах аюултай бөгөөд төхөөрөмжийн наслалтыг богиносгодог
Ажиллах зааварчилгаа
Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Ус, сүү, айраг, жимс жимсгэнэ хадгалах, тээвэрлэх зориулалтын зэвэрдэггүй ган сав
2-р хоолны “УНЗ-Я-40”, “УНЗ-Я-80” загварын тогоо нь бүх төрлийн хуурай хоол болон мах, ногоо хуурах , хуушуур шарах, боов боорцог хайрж болгох зориулалттай тоног төхөөрөмж юм. Хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай ОХУ-д захиалгаар цутгуулж хийгдсэн СЧ-20 маркын саарал ширмэн тогоотой учир хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан хайруулын ширмэн тогоо юм. Евро Азийн эдийн засгийн декларация, Стандарт хэмжил зүйн газрын үндэсний тохирлын гэрчилгээ, олон улсын ISO 9001:2015 стандартуудаар баталгаажсан бүтээгдэхүүн юм. Энэхүү тогоог ажил мэргэжлийн олон жилийн дадлага туршлага, мэдлэг боловсролдоо тулгуурлан зохион бүтээж, ЧИГЛЭЛ ХХК-д үйлдвэрлэв