Олон нэр төрлийн хоолыг нэг дор нэг зэрэг удаан хугацаанд халуунаар байлгах давуу талтай. Хоолоор үйлчилдэг газруудад нэн тохиромжтой ба буфет болон босоо хүлээн авалтын үед хэрэглэгддэг. Хоол халуун байлгагчинд төрөл бүрийн 1, 2-р хоол, ширхэгийн хоол, халуун зууш зэрэг хэрэглэгчид халуунаараа очих боломжтой бүх төрлийн хоолны температурыг тохируулан хүссэн градусаа бариулах боломжтой. Хоолны үндсэн шинж чанарыг алдагдуулахгүйгээр удаан хугацаанд бүтээгдэхүүнийг халуун байлгана. Халуун байлгах бүтээгдэхүүнийг түлж элдэв амт болон гадны нөлөө оруулахгүй.
Анхаарах зүйлс
1. Усыг зөвхөн тень байрлах хэсгийн дээд ирмэг хүртэл хийнэ. Учир нь буцалсан усны уураар савны гадаргууг халаахаар хийгдсэн байдаг.
2. Халуун хоолтой саваа авахдаа бээлий өмсөж аюулгүй ажиллагаа ханган ажиллах.
3. Хоол халуун байлгагчийг усгүй хоосон залгаж болохгүй учир нь хэт хуурайшилттай халсны улмаас тень шатаж ажиллагаагүй болно.
4. Зориулалтаас өөрөөр ашиглахыг хориглоно.
5. Хэрэглэж дуусмагц сайтар цэвэрлэж байх шаардлагатай учир нь хоолны үлдэгдэл болон дутуу цэвэрлэснээс үүдэн бичил организм үүсдэг.
6. Мөн ашиглаагүй байгаа үедээ цахилгаанаас салгаж байлгах шаардлагатай.
Зохион байгуулалт, ажиллах зарчим
Хүнс, хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээ
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Олон үйлдэлт 1-р хоолны цахилгаан тогоо
Ус, сүү, айраг, жимс жимсгэнэ хадгалах, тээвэрлэх зориулалтын зэвэрдэггүй ган сав
2-р хоолны “УНЗ-Я-40”, “УНЗ-Я-80” загварын тогоо нь бүх төрлийн хуурай хоол болон мах, ногоо хуурах , хуушуур шарах, боов боорцог хайрж болгох зориулалттай тоног төхөөрөмж юм. Хүнс, хоол үйлдвэрлэлийн зориулалттай ОХУ-д захиалгаар цутгуулж хийгдсэн СЧ-20 маркын саарал ширмэн тогоотой учир хүнсний эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан цахилгаан хайруулын ширмэн тогоо юм. Евро Азийн эдийн засгийн декларация, Стандарт хэмжил зүйн газрын үндэсний тохирлын гэрчилгээ, олон улсын ISO 9001:2015 стандартуудаар баталгаажсан бүтээгдэхүүн юм. Энэхүү тогоог ажил мэргэжлийн олон жилийн дадлага туршлага, мэдлэг боловсролдоо тулгуурлан зохион бүтээж, ЧИГЛЭЛ ХХК-д үйлдвэрлэв